Видео
Б гэх залууд тохиолдсон хараалыг арилгахаар мэргэжлийн баг ажиллана
Сүндэр их сургуулийн оюутан бөгөөд Сөрөлттэй үерхэж улмаар Сөрөлтийн Гэр бүлтэй танилцахаар очихдоо төсөөлшгүй нэгэн зүйлээр Сөрөлтийн зан чанарыг танина. Тэдний салалтанд Саруул гэх залуу буруутан болсноор үйл явдал хэрхэн өрнөж төгсөхийг хүлээн авч үзээрэй
Хүчтэй борооны улмаас зам цааш явах аргагүй болж, усанд боогдсон иргэд ойролцоох дэн буудлыг бараадана. Тэдэн дундаас үйлийн үрээр учирсан 3н залуу танилууд болж жил гаран ажиллаагүй хуучин дэн буудалруу орж хоноглохоор болно. Тэнд орсон хүн бүр ямар нэг байдлаар өөрсдийн хийсэн үйлийн үрээ эдэлдэг жамтай. Киноны гол дүрийн 3н залууг "ҮЙЛИЙН ҮРИЙН ДЭН БУУДАЛ" ямар байдлаар угтан авч тарчлаан цээрлүүлэх бол.
Сурагчдын амралтаараа гар утаснаас хол байх гэж тосгоны нэгэн айлд ирсэн 2 хүүд анх ирсэн цагаас нь юм бүхэн эвгүй санагдана. Шөнө бүр ээлжлэн хар дарж зүүдлэх 2 хүү санамсаргүй алга болсон охины талаар мэдэж эхэлнэ...
Хүслэн хайрт залуутайгаа өрх тусгаарлаж хамтдаа амьдрахаар болно. Түүнийг хамгийн ихээр дэмждэг хүн бол аав нь. Нялх балчир насандаа ээжийгээ алдаж өнчин өрөөсөн өссөн түүний шинэ амьдралд нэгэн аймшигт саад тулгарч хэний ч мэдэхгүй нууцлаг ертөнцийн аймшигт аюулыг зогсоох боломжийг хаанаас олох вэ?...
Залуу гэр бүлийн хүүхэд учир битүүлэг шалтгаанаар өвдөж эхэлнэ. Яах учраа олохгүй зовж шаналах зуур тэр ер бусын үзэгдэлтэй нүүр тулгарч байгаагаа ойлгоно.
Олон нийтийн сүлжээгээр гутаагдсан охины сүнс өс хонзонгоо тайлахаар эргэн ирэв үү, эсвэл...
Лондонгийн мөрдөгч нэгэн цуврал алуурчны мөрөөр мөшгиж, Нью Иоркод ирэх бөгөөд цуврал алуурчин, “Үнэнээ хэлэх үү? эсвэл үхэх үү?” асуултын арга барилаар ажилладаг гэдгийг олж мэднэ. Хэрэв та алуурчинд баригдсан бол амиа аврахын тулд худал хэлэх үү, үнэн ээ хэлэх үү?
Сүнс харах ховор авъяастай хүү уг чадвараасаа болж бусдад адлуулан өөр сургуульд шилжин орно. Шинэ сургуульдаа тэрээр ой санамжаа алдаж, сургуулиар тэнүүчлэх охины сүнстэй учирж, нөхөрлөж эхлэх бөгөөд хараал хэмээн бодож байсан чадвараа хүлээн зөвшөөрөх болно. Гэвч сургуульд цусан масктай сүнсний тухай яригдаж, хүүхдүүд нэг нэгээрээ алга болж эхлэнэ...
Солонгосын алдарт Гунжиам сэтгэцийн эмнэлгийн бодит байдлыг харуулахаар блог хийдэг 6 найз эмнэлэг дотор орно... Амьд гарч ирэх эсэхийг нь хамтдаа хүлээе!