Видео
Гэрэл зурагчин Уянгагийн амьдралд гэнэт өвлийн өвгөний туслах бяцхан чөтгөр орж ирэх бөгөөд түүний 13 насандаа өвлийн өвгөнөөс хүссэн НАЙМАН хүслийг заавал биелүүлэх даалгавартай ирсэн байна. Тэр хоёр бага насных нь найман хүслийг биелүүлэх бөгөөд сүүлийн хүсэл нь жинхэнэ хайраа олох байлаа.
Мэргэжлийн бүжигчин эмэгтэй Энхлэн найз залуу Санчиртайгаа үерхээд дөрвөн жил болж байгаа. Тэд анх бүжгийн зааланд танилцаж, сэтгэл зүрхээ холбон дурсамж дүүрэн цаг хугацааг өнгөрүүлсэн. Гэтэл Санчирын сэтгэл нь холдож, өөр бүсгүйд сэтгэл алдарч тэдний хайрын түүх хавцлын ирмэгт ирэх үед Энхлэн пянзны дэлгүүрт Шинэбаяр гэх зураач залуутай санамсаргүй байдлаар танилцана. Залуусын хайр дурлал цааш хэрхэн өрнөх бол.
Пальчик тосгоны уран зохиолын багш залуу Москвад хуримаа хийхээр явах гэж байсан ч, санамсаргүй байдлаар тосгоноосоо явах боломжгүй болно. Тэрээр хуримандаа амжиж очихын тулд гудамжны хүүхдүүдийг цуглуулж баг байгуулах хэрэгтэй болно.
Өөрөө бэлгийн харьцаанд орж үзээгүй ч тэр сэдвээрээ бусдад зөвлөгөө өгч мэргэшсэн, 30 настай эмч залуу тархины хорт хавдрын хагалгаанд орно. Хагалгааныхаа дараа тэрээр бие махбодь, сэтгэл санааны өөрчлөлтийн улмаас хэцүүхэн байдалтай байсан ч хөрш айлын бүсгүйгээ эргүүлэх гэж оролдож эхэлснээр түүний хүндхэн, хөгтэй явдлууд үргэлжилнэ.