Хотын сургуулийн нэг ангийн сурагчид малчин болохоор шийдэн хөдөөг зорьж, хүнд хүчир амьдралын дунд бие биенээ ойлгон дэврүүн сэтгэлээр жигүүрлэн байгаа залуусын мөрөөдөмтгий амьдралыг харуулжээ.

Анхны томилолтоо аван, хилийн заставт сурвалжлах ажлаар очсон залуу сэтгүүлч Солонгын харцаар орчин үеийн хилийн цэргийн амьдралын өдөр тутмын үйл явдлыг уянгын хэлбэрээр үзүүлжээ.

Социалист нийгмийн аж үйлдвэрлэлийн томоохон салбар болох уул уурхайн ажилчдын ажил, амьдралын онцлог, үе дамжсан ажилчин ангийн ухамсар хэрхэн төлөвшиж буйг үзүүлжээ.

Эх орныхоо тусгаар тогтнол, зон олныхоо эрх чөлөөний төлөөх тэмцэлд тодрон гарсан Монгол цэргийн домогт жанжин Хатанбаатар Магсаржавын түүхэн үйл амьдралд тулгуурлан бүтээсэн, түүх хувьсгалын сэдэвтэй туульсийн кино роман. Сандагдоржийн Магсаржав нь Булган аймгийн Хутаг сумын Өвөр цагаан бургас гэдэг газар (1878-1927) онд төрсөн. 1905-1911 онд Ховд аймаг дахь Халх жасаанд түшмэлээр томилогдон ажиллаж байв. Манж Хятадын дарлалыг эсэргүүцсэн Монголын ард түмний 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцож, 1912 оны 7-р сард Ховд хотыг чөлөөлөх байлдааныг Манлай баатар Дамдинсүрэнгийн хамт удирдаж, манжийн амбаныг Монголын баруун хязгаараас хөөн гаргажээ. Богд хаант Монгол Улсын засгийн газар уг гавьяаг үнэлж Хатанбаатар цолоор шагнажээ. 1922 оноос цэргийн яамны дэд сайд, жинхэнэ сайд, Намын төв хорооны тэргүүлэгч, орлогч, Бүгд хурлын гишүүн, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож байжээ.

Энэ киног Монгол Улсын төрийн хошой шагналт, нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны түүх хувьсгапын сэдэвт хоймсон романы сэдвээр бүтээсэн бөгөөд ХХ зууны эхэн үеийн Монголын хөдөө нутгийн дүр төрх, эрх чөлөөний төлөөх тэмцэл, шинэ нийгмийн харилцааны ард олны оюун санаанд гарсан өөрчлөлт зэргийг туульсийн хэлбэрээр тусган харуулжээ. Ядуу ард Эрдэнэ, түүний гэргий Долгор, баян Итгэлт, шилийн сайн эр “цахиур” хэмээх Төмөр зэрэг олны танил болсон дүрүүд, тэдний амьдралын элдэв ээдрээтэй үйл явдлаар киноны гол илэрдэг.

Ганц хүүгээ алдсан хөгшний зовлонг ойлгож, тэднийтэй айлсан буухаар нүүж баигаагаагаар дамжуулан монгол гэр бүлийн уламжлалт ёс заншил, хүний жудагийн тухай өгүүлжээ.

Монголын тулгар төрийг үндэслэгч, их эзэн Чингис хааны амьдралыг харуулсан түүхэн бүтээл.

Монголын тулгар төрийг үндэслэгч, их эзэн Чингис хааны амьдралыг харуулсан түүхэн бүтээл.

Монголын тулгар төрийг үндэслэгч, их эзэн Чингис хааны амьдралыг харуулсан түүхэн бүтээл.

Энгуд отгийн Цоросбай Чинсангийн охин, ХҮ зууны уед Монголын улс төрийн эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө тэмцсэн төрийн зутгэлтнууд дотроос шалгаран товойсон биет хун Мандухай цэцэн хатны амьдрал, үйл хэргийг харуулсан кино туульсийн бүтээл. Залуу бусгуй Мандухай улс төрийн ээдрээт хэрэг явдлын дунд өсч бойжин, Монгол түмний хувь заяаны төлөө тууштай тэмцэгч болтлоо өссөнийг уг кинонд нээн харуулжээ.

Оюутан залуус аж ахуйд очиж, намрын тариа хураалтанд ажиллах хугацаанд хөдөлмөрийн хамт олон хэрхэн бүрэлдэж байгаа болон тэдний хоорондын харилцаа, хүсэл бодол, хайр сэтгэлийн нандин холбоог нээн үзүүлжээ.

Социалист нийгмийн уед хөдөө аж ахуйн салбарт хүнийг ах дүү нэрээр зарцлах, улмаар залуу хүмүүсийн хайр сэтгэлийг үл ойшоон эртний ёсоор богтлон бэр буулгах сэтгэлгээ болсныг шүүмжлэн үзүүлжээ

Нас тогтсон нэгэн эр , хоёр залуутай хуйвалдан, бугын халуун цус уухаар тохиролцож, тэд хүслээ гүйцээнэ. Тэдний бусармаг явдлыг ойн цагдаа мөрдөж, өөрийн зүгээс авах ёстой арга хэмжээг авна. Хулгайн анчдын бусармаг үйлдлүүдийг хэтрүүлэгт инээдмийн өнгө аясаар үзүүлжээ.

Нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байсан үед хүмүүсийн ухамсар дахь өөрчлөлт, улсын болон вийн өмчийн сэтгэлгээний зөрөөг баян Жамцын гэр бүл, хүргэн Дэмбэрэлийн харьцаагаар дамжүүлан үзүүлсэн ахуйн драмын бүтээл.

Энэ кино нь малчин ардын өдөр тутмын жирийн амьдралыг харуулсан бөгөөд ялихгүй маргаанаас үүдэн эв түнжингүй байсан хоёр малчны үр хүүхдүүд гэр бүл болсноор эвлэрч байгаа тухай өгүүлжээ.

Энэ кино нь Монгол үндэсний ардын дууны баялаг уламжлал, үгийн гүнзгий утга санаа, Монгол орны үзэсгэлэнт сайхан байгаль, ард түмний сайн сайхан амьдрал, залуусын цог золбоо хөдөлмөрч зан чанар эелдаг нөхөрсөг үэнэн ч харьцааг харуулжээ. Тээврийн жолооч Бадрал түүний хайртай бүсгүй Чимгээ нарын амьдралд тохиолдож буй сэтгэл санааны зөрчил, ойлголцлыг хөгжмийн киноны хэлээр илэрхийлэн үзүүлсэн анхны инээдмийн аястай дуулалт кино.

Энэхүү кино нь Зохиолч Л.Чадраабалын “Гарын таван хуруу ”жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн. Энэхүү кинонд ээж нь нас барснаар гэр бүлийн тэргүүлэгчээр том охин Сүрэн үлдэж, дөрвөн өнчин дүүгээ хүний зэрэгт хүргэхийн төлөө амьдралын ээдрээт замыг хэрхэн туулж жаргал зовлон амсан түүнийхээ хэрээр ухаажин ихийг бүтээж, сурч хөдөлмөрлөж байгаа болон эцэг Шагдар нь Хорлоотой зугаалж яваа, тэднийг хангалуун амьдарч байгаа зэргийг зэрэгцүүлэн харуулжээ.

Энэ кино нь “Алтан загас”, “Алтан зул” гэсэн хоёр тууриас бүрдэх бөгөөд эхний туурьт хүүхдийн тусч сэтгэл, амьтныг хайрлах эрмэлзлийг үзүүлсэн. бол хоёр дахь туурьт бяцхан хүү ээждээ зориулан бүтээл туурвиж, хайр энхрийллээ илэрхийлж байгааг харуулжээ.

Нийслэл Улаанбаатар хотод өдөр ирэх тутам шинэ содон барилга нэмэгдэж орчин үеийн сайхан хот болж .баигааг үзүүлэхийн зэрэгцээ хүмүүсийн амьдралд шинэ соёл зан заншил бүрэлдэн тогтох явцад шинэ хуучны зөрчил хүчтэй явагдаж баидгийг энэ кино харуулна, Дарь авгай эцгийнхээ босгож өгсөн голомтоо- орхиж нүүхгүй гэж зүтгэн охины үерхдэг барилгачин залууг ашиглан хуучин хашаагаа хэвээр хадгалахыг эрмэлзэнэ. Гэтэл байдал Дарийн бодсоноор болсонгүй, хашааг нь нураана. Үүнээс болж Дарь, Төмөр хоёрын харьцаа муудаж, Сономынх хуучин хашаагаа орхин нүүгээд намар хотод орж ирэнгүүтээ шинэ байранд орно. Дарь авгай шинэ байранд Төмөрийнхтэй цуг байгаагаа сүүлд мэднэ. Гэхдээ урьдын адил муухай аашилсангүй, өөрийн хүргэн болох хүн гэж тооцоход хүрч,түгжигдмэл амьдралаасаа салах дургүй байсан Дарь авгайн ухамсар шинэчлэгдэж байгаагаар киноны үйл явдал өрнөнө.

Нийт 41 с 1 -24 харуулж байна